Олон зуун жил, ямар ч нєхцєлд хэл ёс заншлаа хадгалж, элэнц хуланцдаа дамжуулсны vр нь болж дуучин Цагаанзам тєрсєн нь зєвхєн халимагуудын ч биш бvх монголчуудын бахархал гэж би хувьдаа vзэж байна. Ээжийн дууг Халимагт ёстой найман настай балчраас эхлээд наян настай буурал мэднээ, жинхэнэ ардын дуу болсон учраас. Би ч энэ дууг тав зургаан настай байхдаа манайд суудаг Шар эмгэнээс сурч байсан. Тэр хєгшин Сибирийн цєллєгт бvх vр хvvхэд, элгэн саднаа алдаад, манайд хоргодон байж нас барсан юм. Сэтгvvлч Л.МАНЦУУ-гийн Єнєєдєр сонины 2002 оны 11 сарын 07-ны дугаарт хэвлүүлсэн нийтлэлийг тус сонины зєвшєєрлєєр ЦАХИМ ӨРТӨӨ сүлжээнээ залсан байсныг уншигч тvмэнд дахин хvргэж байна. Mонголчууд туйлширдаг зантай гэдгийг бvгд мэднээ. Социализмын vед энэ араншинг vзэл суртал энэ тэрээр чєдєрлєдєг байсан бол, сvvлийн арав гаруй жил Монголд маань хvн бvр санасан бодсоноо ярьж хийдэг болсон билээ. Анх Монголд 1980-аад оны эхээр хєл тавьсан халимаг хvний хувьд, бас хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсны хувьд єчигдєр, єнєєдрийн байдлыг харьцуулж vзэх эрхтэй гэж бодлоо. Сэтгvvлч хvний хувьд vнэхээр олон сэдвээр уншигч олонтойгоо бодлоо хуваалцах санаа тєрдєг. Энэ удаад ганцхан, бас нэн чухал сэдвээр саналаа хуваалцмаар санагдлаа. Эзэн Чингисийн vеэс монголчууд дэлхий даяар тархсан. Єнєєдєр халимаг, буриадууд Орос, Америк, Франц, Хятадад, євєр монголчууд Хятадад аж тєрж байна. Тэд амьдарч байгаа орныхоо усыг нь уувал ёсыг нь дага гэдгийг мєрдєн сууж байгаа ч, монгол цустай гэдгээ мартахгvй явдаг. Yvний наад захын жишээ нь Монголд дуу нь хит болоод байгаа Халимагийн дуучин О.Цагаанзам Монголд ирж дууныхаа зургаа Бурхан Халдун ууланд авахуулсан явдал. Дєч гарч яваа энэ эр айраг цагаагаар идээ ундаа хийж, монгол гэрт єсєєгvй нэгэн. Тєрсний гэрчилгээг орос бvртгэгчээс авахдаа, єєрийн санасан орос нэрээр бvртгvvлээд, долоо хоногт нэг удаа халимаг хэлийг гадаад хэл шиг заалгасан тэр бид хоёрыг болон олон халимаг залуусыг уусгах зорилго их гvрнийхэнд байсан ч байж магадгvй. 1937 онд Халимагуудыг ачааны вагонд нэг шєнийн дотор мал шиг ачин, Уралын уулс даваад зєрлєг болгон дээр тав арваар нь аав хvv, эгч дvvгий нь салган буулгаж байсан нь халимагуудыг устгах зорилго байсан байх. 1640-єєд оноос хойш хэдэн зуун жил єнгєрєєд байхад, зургаа долоон vеийг дамжуулан хэл, ёс заншил, соёлоо хадгалж ирсэн, Европт амьдарч буй халимагуудыг ууссан гэж хэлж арай болохгvй. Монгол оронд ардчилал єрнєж, Америкт амьдарч байгаа ах дvv нартайгаа уулзахад халимаг (баруун монгол-дєрвєд, торгууд, хошууд гэсэн vг) хэлээр манайхан ойлголцож байсан. Тэдний эх эцэг нь манай аав ээж шиг гэртээ зєвхєн халимагаараа ярихыг шаарддаг байсан нь эхлээд сонин санагдсан ч их юм бодогдуулж, эх эцгийгээ шvтэх сэтгэлийг улам хєгжєєсєн. Олон зуун жил, ямар ч нєхцєлд хэл ёс заншлаа хадгалж, элэнц хуланцдаа дамжуулсны vр нь болж дуучин Цагаанзам тєрсєн нь зєвхєн халимагуудын ч биш бvх монголчуудын бахархал гэж бихувьдаа vзэж байна. Ээжийн дууг Халимагт ёстой найман настай балчраас эхлээд наян настай буурал мэднээ, жинхэнэ ардын дуу болсон учраас. Би ч энэ дууг тав зургаан настай байхдаа манайд суудаг Шар эмгэнээс сурч байсан. Тэр хєгшин Сибирийн цєллєгт бvх vр хvvхэд, элгэн саднаа алдаад, манайд хоргодон байж нас барсан юм. Жаахан охин байхдаа тэр дууг миний ээжийн тухай сайхан дуу гэж боддог байлаа. Одоо дууны зургийг (клип) харахад, Шар эмгэний хацран дээгvvр урсч байсан гашуун нулимс, сэтгэл зvрхэндээ хадгалж, нандигнан явдаг єлгий нутгийн тухай мэдрэгдэж байдааг. Yvнийг G - INTERTAIMENT-ийн залуучууд ойлгож, магадгvй халимагуудын хэдэн зууны мєрєєдлийн єчvvхэн хэсгийг нь биелvvлсэн байж болох юм. Яагаад гэвэл Элстийн гудамжинд яваа хvнээс, эсвэл захын тосгонд амьдарч байгаа хєгшид, залуусаас Монголын тухай асуувал манай єлгий нутаг (историческая прародина) гэж хэлнээ. Монголыг нvдээрээ харж, гараар барьж vзээгvй хvмvvс тэр шvv дээ. Хvн болгон босоо бичгээ (халимагууд тод бичиг гэдэг) мэдэхгvй байж болох юм. Валерий Каруевд (дуучин Цагаанзам) болон хилийн чанадад амьдарч байгаа олон халимаг, буриадуудад тусгаар тогтносон Монгол орон байдаг, тэнд євєг дээдсийнх нь єлгий нутаг байдаг гэж бодохоос элэг нь дэвтээд явчихдаг нь vнэнээс vнэн. Тиймээс элгэн садан гээд наалдаад байхад «Элстийн ууссан муу халимаг» гэж тvлхээд, «Ганц дууны тєлєє алтан микрофон яах гэж єгснийг мэдэхгvй» хэмээн цэнхэр дэлгэцээр зарлаж байсан зэрэг нь хэт туйлширсан, дэндvv богино ухаантай хvний vг юм. «Шиндлерийн бvртгэл» кино vзсэн хvн миний санааг ойлгох байх аа. Зуны амралтаар гэр бvлээрээ Халимагт очихдоо аав ээждээ заавал арц, хvж, хорхой ааруул аваачдаг заншилтай байсан. Тэр арц хvжийг ээж маань хэд хуваагаад хажуу айлын хєгшчvvлд тарааж єгнє. Монголоос ирсэн бэлэг гээд нєгєєдvvл нь сvйд болж, нууцаар бурхандаа єргєн гэр орноо ариусгана. Нєгєє л хориотой цаг vе. Харин хэдэн жилээс Халимаг Тангачийн нийслэл Элиста хотод болон бусад газраар бурхан шашны хурал дуганууд нээгдэж, хєгшчvvл маань буян vйлдэж мааниа унших, залуучууд эх орныхоо тvvх соёлтой чєлєєтэй танилцах боллоо. Арц хvж ч дэлгvvр мухлагаар элбэг худалдаалагдах болсон. Энд асуудлын нєгєє талыг хєндмєєр санагдлаа. Би зvгээр л нэг Монгол Улсын жирийн иргэн. Засаг тєрд ч, албаны хvмvvст ч учиргvй зєвлєєд байх нь зохисгvй санагдав. Гэхдээ хорь гаруй жилийн дотор Монгол-Халимагийн харилцаанд нэг ч олигтой хийсэн зvйл олж харсангvй. Мэр сэр хувь хvн, компанийн холбоо, тvншийн харилцаа, соёл, урлагийн байгууллагуудын солилцооноос єєр юмгvй. Тэгэхэд Євєр Монголоос Шинжааны торгуудууд Халимагт очин яам, газруудаар зєвлєх хийгээд, их, дунд сургуулиудаар босоо бичиг заагаад явж байна. Халимагуудын их нvvдлийн тухай (буцаж Монгол руу) хятадууд уран сайхны кино авсан байгаа. Халимагийн их сургуульд орчин vеийн монгол хэлний тэнхим бий, гэхдээ монгол багш нар тэнд очиж ажилласныг сонсоогvй. Хэл, соёл, тvvхийн талаархи мэдлэгийг Халимагийн залууст монгол багш нараас илvv хэн ч таниулж, тайлбарлаж чадахгvй. Хувийн компанийн шугамаар Халимагийн их сургуульд сурдаг гэж сонссон. Халимагийн их сургуулийн оюутнууд Монголд дадлага хийдгийг мэдэхгvй. Дєрвєн зуугаад жилийн ємнє дєрвєн Ойрдын хэсэг омгууд баруун Монголоос тасарч гарахдаа явсаар байж Ижил мєрєн хавиар эх нутагтайгаа адилхан цэлийсэн талд суурьшиж, таван хошуу малаа маллаж єнєє хvртэл амьдарч байна. Мал, хєдєє аж ахуй Монголтой адил гол салбар, тэгсэн ч харилцаа холбоо энэ талаар онцгvй л санагддаг даа. Халимаг Тангч Оросын холбооны улсад (субъект Федерации) багтдаг учраас хvндрэл магад. Гэхдээ Кемерово муж бас холбооны субъект шvv дээ. 1980-аад оны эхээр хуриман дээр манай аав «Охин минь эх нутагтаа очиж байгаа» гэж ээжийг тайвшруулж байсан юм. Хоёр зээтэйгээ уулзахдаа аав минь халимагаар яриад, нєгєє хоёр нь монголоор хариулахад «Яг манай хэлтэй адилхан байгаа биз» гэж баярладаг байсан. 1992 онд Монгол Улсын иргэн болоод аавдаа паспортоо vзvvлэхэд «Тугтан гэж бичээгvй байна» гэж байсан юм. Учир нь манай аав тугтан овогтой, ээж шарнууд овогтой. Аав маань монголчууд овгоо заавал тэмдэглэдэг байсан гэсэн ойлголттой байсан билээ. Тэр vед паспорт дээр овог бичдэггvй байлаа. Иргэний vнэмлэх авах болоод Увс аймгийн овгуудын хуваарилалтыг авч vзэхэд шарнууд, тугтан овог хоёулаа байсан. Сvvлд нь иргэний vнэмлэхээ аавынхаа хvссэнээр тугтан овогтон гэж бvртгvvлсэн. 1991 онд ардын хувьсгалын 70 жилийн ойгоор Тєв цэнгэлдэх хvрээлэнд есєн цагаан туг барьсан Чингисийн цэргvvдийг хараад аав маань Монгол руу дагуулж ирсэн ач хvvдээ «Чиний євєг дээдэс ийм хvмvvс байсан» гэж хоолой нь зангиран хэлж байсан ч єєрєє ийм юм анх удаа харсан нь тэр. Манай хvvгийн тєрєл садан гэж Читийн, Хайлаарын буриадууд байх юм. Хєгшин залуугvй бvгд буриадаар сайн ярьдаг, багачууд нь арван vеийнхээ овгийг цээжилсэн байдаг, хэн нь хэний хvv, охин, єєрт нь ямар садан гэдгийг ч яс сайн мэднэ. Хоёр жилд нэг удаа зун болгон «Алтаргана» гэж дэлхийн буриадуудын наадам болдог. Монголын Эрхvv, Улаан-Yд, Чит, Хайлаар, барууны орнуудын буриадууд уулзаж, тvvх соёлоо ярьж, дуулж, хуурдаж, тєрєл садангаараа уулзаж хєєрєлдєнє. Хэл ярианаас нь авахуулаад ємссєн зvvсэн нь хvртэл нарийн, бас гол нь залуу хойч vедээ vзvvлж харуулах дамжуулах эрмэлзэл нь биширмээр. Одоо манай хоёр хvv буриад эцэгтэй, халимаг ээжтэй Монголд амьдарч байгаа. Бид дєрвvvл Монгол Улсын иргэд. Хоёр хvv монгол, буриад, халимаг, орос, англиар ярьж бичнэ. Манайх шиг гэр бvл Монголд цєєнгvй. Миний мэдэхээр 1980-аад оноос хойш Монголд халимагаас бэр болж, хvvхнvvд жил бvр ирж байгаа. Олон жил амьдарсан ч, шинэхэн ирсэн ч тэд монголоор ярьж, монгол хувцсаар гангарч монгол хоолоор зочноо дайлна. Ардчилал Монгол оронд арав гаруй жил хєгжлєє. Улаан бурхан, салхин цэцэг шиг «нялхсын» євчнєєр улстєрч, яруу найрагч, сэтгvvлчид євчлєєд эдгэрсэн байх аа гэж бодож байна. Бичсэн юмыг маань уншаад хєєрхий бvсгvй гомдож дээ гэж битгий бодоорой. Асуудлыг арай єєр єргєн хvрээтэй авч vзээрэй гэж уншигч танаас хvснэм.
Эх сурвалж
Монгол
Би Монголоороо гоёдог
Mittwoch, 29. Oktober 2008
Mittwoch, 24. September 2008
Супермаринэ Spitfire
Төрөл: Сөнөөгч онгоц
Суудлын тоо: 1 хүн
Хоосон жин: 2267кг
Бүрэн сумлагдсан жин: 2911
Урт-өргөн-өндөр 9,12м-11,23м-3,02м
Мотор: Roll Royce Merlin 1480 морь чадал
Дээд хурд: 594км/ц 5,945 м өндөрт
Дээд өндөр: 11,125м
Дээд туулах хязгаар: 1,827км
Буу: 2х20мм Hispano мотор дээр бэхлэгдсэн 4x7.7 Browing MG далавчин дээр бэхлэгдсэн
Супермаринэ бол эргэлзээ байхгүй Бринтаны хамгийн чадварлаг байлдааны онгоц юм.
Жил болгоны 9 сарын 15 нд цэргийн баяраар Супермарине гийн нислэг болж ялалтын баяраа тэмдэглэдэг байна.
1935 оноос хойш зохион бүтээгч Reginald .J Mitchell уг загвар дээр ажилласан бөгөөд аэродинамикийн хувьд хамгийн сайн
элипс хэлбэрийн далавчийг хийж өгсөнөөр өргөх хүчний жигд хувиарлалттай болгож чадсан төдийгүй Rolls Royce Merlin 12 цлиндр бүхий хүчирхэг моторыг ашигласнаар Британы хамгийн хурдан Сөнөөгч онгоцны загварыг гаргаж авсан.
1936 оны 3 сарын 5 нд туршилтын нислэгээ хийж, сайн чадамжтай хөлөг гэдгээ харуулснаар 370 ширхэгийг Бринтаны агаарын хүчин хийлгэхээр болсон байна. Тухайн үедээ дутагдалтай тал нь Мессершмит 109 өөс хөнгөн буугаар тоноглогдсон байсан ч удирдлагын хувьд уяан хатан, маш хурдан өндөр авах чадвартай байсан. 1941 он гэхэд дутагдалтай талуудаа бүрэн шийдүүлсэн Супермарине Францийн тэнгэрт тулалдах болсон бөгөөд зөвхөн сөнөөгч онгоц ч биш 454 кг хүртэлх тэсрэх бөмбөг ачин байлдах сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны үүргийг гүйцэтгэж байжээ.
Энэ үеэсээ эхлэн Галаар Тургигч гэсэн хоч нэрийг авсан.
Дэлхийн 2 дугаар дайны үед хамгийн өндөрт хөөрөх чадвартай хөлөг байсан тул тагнуулын зорилгоор их ашигладдаг байсан.
Гол дутагдалтай тал нь Мэссэршмитийн адил дугуй нарийнтай байснаас газардах үед осол ихээхэн гардаг байсан.
1947 он гэхэд 20351 ширхэг хийгдсэн.

Sonntag, 21. September 2008
Mессершмит BF 109
Төрөл: Bf 109E-7 Cөнөөгч онгоц
Суудлын тоо: 1 хүн
Хоосон үеийн жин: 2,014кг
Бүрэн цэнэглэсэн жин: 2,767 кг
Урт-Өргөн-Өндөр: 8,75м-9,86м-3,40м
Мотор: DB601N 1200 морины хүчтэй Диамлер Бенз мотор
Хурдны хязгаар: 3,750м өндөрт 578км/ц
Өндрийн хязгаар: 11,125м
Нислэгийн урт: 1,094км
Буу: 1х20 мм моторын дээр бэхлэгдсэн, 4х7,92мм далавчинд бэхэлсэн.
БФ109 нь дэлхийн 2 дугаар дайнд хамгийн олон тоогоор хийгдсэн онгоц бөгөөд 1935 оны 3 сарын 28нд анхны туршилтийн нислэгээ хийсэн. Дараагын туршилтаар Rolls-Royce моторыг сольж Диамлер Бензийн хүчирхэг мотор суулгаснаар тухайн үедээ хамгийн хурдан сөнөөгч онгоц болж чадсан. 1937 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Удалгүй Spain ий иргэний дайнд хүчээ сорьж хамгийн шилдэг сөнөөгч онгоц гэдгээ баталсан байна.
Энэхүү дайнд Германууд нислэгийн шинэ тактикуудыг боловсруулж олон туршилтуудыг хийж авчээ. Мөн түүнчлэн домогт нисгэгчид Мөлдерс, Галланд тулаанд суралцсан байна.
1937 оны 11 сард Алпийн нуруунд хийгддэг нисэх онгоцны тэмцээнд дэлхийн хурдны дээд амжилтыг тогтоожээ.
Дэлхийн 2 дугаар дайнд шинэчилэгдсэн загварууд нь Хөөгч, Сөнөөгч, Бөмбөгдөгч, Тагнуулын үүргүүдийг гүйцэтгэж байсан.
Гол дутагдал нь дугуй нь хэт нарийхан хөөрж буулгах үед төвөгтэй байснаас шалтгаалж анхлан нисгэгч, туршлага багатай залуучууд маш их осолдож байсан.
Дайны дараа хүртэл Spain, Чехсловак улсууд лицэнзийг нь авч үйлдвэрлэж байжээ.
Израйл улсын анхны нисэх онгоцны армийг үүсгэхэд тусламж болгож Чехсловак улс 199 лицензийг авч угсарсан онгоцыг бэлэг болгон өгч байсан.
Samstag, 16. August 2008
Халимаг түмэн эх нутагтаа зорьсон түүх
1771 онд Орос орныг хатан хаан Екатерина удирдаж байх үед Волга мөрний эрэг дээр Халимагийн Монгол аймгуудын удирдагч нар чуулав. Хэдэн зууны турш энэ газар тэдний эзэмшил нутаг байсан авч, бага багаар Орос суурьшигчдад алдсаар байлаа. Халимагууд Түвд, Монголд өргөнөөр тархсан Буддийн шашны Ламайзмын урсгалыг шүтдэг байв. Гэвч залуусыг нь Оросын христийн миссионерүүд эргүүлдэн, шашиндаа элсүүлэхээр чармайх болов. Бүслэгдэж, хавчигдаж, тал нутагтаа дураараа нүүж, сууж чадахаа больсон нь нүүдэлчдийг тэвчихийн аргагүй бухимдуулж байлаа. Хаа сайгүй маргаан, тулаан, тэмцэл өрнөж Халимаг түмэн шаналан түгшив.
Хэдэн шийдэмгий эрчүүд Түвд, Монголыг эрхэндээ оруулаад байсан Манж руу очив. Манжийн хаан зөөлөн засаг, газар нутаг амлав. Түүнчлэн: " Та нар нутагтаа ирснээр дураараа нүүж сууж, бурхан шашнаа хэнээс ч айж эмээлгүйгээр чөлөөтэй шүтэх болно" гэж уламжлуулав. Халимаг ноёдод энэ л ганц гарц байв. Тэд гэр бүл, албат иргэд, бүхий л мал сүргээ аваад хуучин нутгаа тэмүүлэн зорихоор тохиров.
Халимагийн хан Манжийн хил хүртэл нүцгэн уудам тал, элчилгүй халуун цөлөөс бүрдэх олон зуун, хэдэн мянган км зам туулах учиртайг түгшингүй тооцоолж байв. Yүнээс гадна тэдний замд алхам бүрт тааралдах эртний өст Башкир, Киргиз болон бусад нүүдэлчин аймгууд дайран довтлох нь тодорхой. Түүнчлэн Орос гүрэн өөрсдийн харьяанаас бүхэл бүтэн нэг үндэстэнг бүхий л мал сүрэгтэй нь цуг зүгээр л тавиад явуулна гэж үгүй, Халимагуудын заналт дайсан Казакуудыг араас нь нэхүүлж, голтой бүхнийг нь хядуулах болно.
Ийм учир хуран цугласан халимаг ноёдод шийд гаргахад тун хүнд байлаа. Тэд өөрсдийн цорын ганц баялаг болох тал дүүрэн бэлчих мал сүргээ бахархан харж, тэдний мөөрөлдөх, майлалдах дууг таашаан сонсоно. Гэвч хэрэв энэ мал сүрэг үгүй болвол Халимаг түмэн хэрхэн амьдрах вэ? Гэр бүрт хашхиралдан уйлалдах бяцхан үрс нь өсөж томроод хэн болох вэ? Тэдэнд 2 л гарц байлаа: нэг бол хуучин нутгаа зорих эсвэл тэндээ үлдэж үндэстнийхээ хувьд мөхөх.
Хавчилт, шахалтаас залхсан ард түмэн нутгаа хаяж нүүхээр шийдэв. Хүн төрөлхтөний түүхэнд гарсан өөр нэгэн алдартай нүүдэл бол Эксодус, Египетээс гарсан Еврей нарын нүүдэл юм. Мозесийн адилаар Халимагийн удирдагч ард түмнээ уриалан дуудаж, нэг дүгээр сарын эхээр Волга мөрний эргээс хөдөлжээ.
Баруун Халимагчууд тохирсон дохиог сонсоогүй юу эсвэл гол гаталж чадсангүй юу мөрний нөгөө эрэгт үлдэж хоцорчээ. Хожим тэд Каспийн тэнгисийн орчим суурьшсан юм. Оросын хувьсгалаар цагаан хаанд үнэнч байж, түүнийг дэмжсэнийхээ шийтгэлийг хатуу ширүүнээр амсжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр ч тэднийг олноор нь устгажээ. Америкийн Нью Жерси болон бусад газар дүрвэгч Халимагууд цөөн тоогоор амьдарч байна. Мөн Оросын холбооны улсад Халимагийн улс оршин буй.
Зүүн Халимагчууд 300000 иргэдээ аван алс хол орших уугуул нутгаа зорин босов.Бэлтгэлээ сайтар базаасан байв. Халимагийн морьтон баатрууд дайран байлдах-, болон хамгаалан дагалдах- ангиудад хуваагдаж үүргээ хурдан, гавшгай, найдвартай биелүүлж байв. Ачаа хөсөг, эмэгтэйчүүл хүүхдүүдийг суулгасан уртаас урт тэмээн жингийн цувааг зарим нь хамгаалж байхад, бусад нь буу, сум хүрэх зайд явж гадны довтолгоог хамгаалан байлдаж байв. Оросуудаас зугтаж буйг нь саатуулах гэсэн хэн бүхнийг урьдаас нь довтолж устган сөнөөхөөр шилмэл эрчүүдээс бүрдсэн тусгай анги ч байгуулав.
Арын хамгаалалтынхан ард хоцорсон бүх өвөлжөө, хээрийн сууц, жижиг тосгодыг галдан шатааж үгүй хийв. 25000 квадрат км газарт нэг шөнийн дотор бөөн түймэр асчээ.
Энэ мөчийг хүртэл Оросын харуулынхан Халимагуудын их нүүдлийн талаар юу ч мэдээгүй байв. Сандарч мэгдсэн Астраханы амбан захирагч чарга хөллөн энэ тухай мэдэгдэхээр биечлэн умардыг зорин хөдлөв. Тэр өдөрт 300 майл газрыг туулан давхисаар, туйлдаа хүрч ядарсан амьтан хатан хааныхаа өмнө очжээ. Тэгээд эцсийн хүчээ шавхан байж хатан хаандаа бүхэл бүтэн нэг үндэстэн ганцхан шөнийн дотор зугтаад явчихсан итгэхийн аргагүй мэдээг хүргэжээ. Тэр дор нь хатан хаан генералуудаа цуглуулж, их цэрэг авч Халимагийн хойноос мөрдөн хөөх, ямар ч үнээр хамаагүй нүүдлийг зогсоох, дүрвэгсдийг баривчлах, эсэргүүцвэл устгах тушаал өгчээ.
Зүүн тийш 500 орчим километрт Казакуудын амьдардаг Яик гол урсаж байв. Тэдгээр казакууд Халимагуудтай ихээхэн тулалддаг, өширхөж хонзогносон дайснууд нь байлаа. Халимагийн Хан харьяат ардаа улам шавдуулан урагшлуулсаар Яик гол хүрэв. Гэвч тоолшгүй олон хонь, бог мал явдал даахгүй хоцорч, үхэж үрэгджээ. Голын эрэг дээр ширүүн тулаан болж Казакууд 9000 Халимагийн амийг авав.
Казакууд жаахан амсхийж байгаад нүүдлийг гүйцэн очиж, Туркай гол хүрэх замыг нь хааж болох байв. Иймээс Халимагуудад аль болох хурдан цааш хөдлөхөөс өөр арга байсангүй. Нүүдэл цааш хөдлөөд нэг өдөр болов уу үгүй юу маш ширүүн цасан шуурга эхэлж, нүүр нүдгүй цас, мөс, хүйтэн жавар шавхуурдаж эхлэв. Мал сүргээс ихэнхи нь осгож, үхэрнүүд нь цасанд шигдээд толгойгоо даахгүй унаж үлдэв. Халимагууд түр буудаллаж, үлдсэн хэдэн үхрээ алж, махны нөөц бэлтгэж авлаа.
Цас хөлдөж, гадарга дээгүүр нь морь тэмээ явж чадахаар болмогц нүүдэлчин олон шамдан хөдлөв. Морь малын туурай хага үсэрч, явдал нь саарна. Орхигдсон мал, агт морьдыг зовлонтой, удаан, аймшигт үхэл хүлээх.
Туркай гол хүрэх замд нэгэн том даваа (уул) байлаа. Тэр давааг Казакуудаас арай чүү түрүүлэн давж чадав. Халимагуудын чанх ардаас Оросын арми, дайсагнасан Башкир, Киргизийн болон бусад аймгуудын нэгдсэн цэрэг ойрхон нэхэж байв. Өөр нэг Оросын цэргийн нэгтгэл Казакуудын хамтаар Туркай гол хүрэх замыг нь амдан тосож байлдахаар хөдлөв. Халимагууд Туркай гол хүртэл 2000 гаруй км газрыг туулж чадах эсэх нь замд тааралдах бусад голын гарам газрыг гарах аргагүй болгосон байх вий шалтгаалж байлаа.
Эцэс төгсгөлгүй мэт зовлон шаналалаар дүүрэн үхлийн гэмээр цуваа чадах чинээгээрээн урагшилсаар. Шөнөдөө хөлдөж хоносон нялхсаа эхчүүл нь орхиж явахаас өөр аргагүй. Хар тэнхээгээ барсан настайчуул нүүдлийн хурдыг дааж чадахгүй үлдэцгээнэ. Тэд орхин одож буй нүүдлийн цувааны ардаас гунигтайгаар харж их цасан дунд бөртийсөөр сууж хоцроно. Өвгөчүүл нь нялх ач нартаа дулаан дахаа үлдээж, салах ёс гүйцэтгэнэ. Тэднийг алгуурхан хөлдөх аймшигт үхэл хүлээж байлаа. Зарим настай эмгэчүүл үхсэн үхрийн сэг тэврэн дулаацахыг оролдож, гунигт төгсгөлтэйгээ үл эвлэрэн тэмцэнэ. Шархдагсад, сул доройтнуудаа ч гэсэн хувь заяанд нь даатгаад орхихоос өөр аргагүй болов. Гэхдээ тэднийг аль болох аврахыг хичээж байсан аж. Бүлтэй, чадалтай эрчүүд нь эмээлийнхээ бүүрэгнээс бусдынхаа морийг уяах, өвчтнөө дүүрэх, сундлах зэргээр хоёроороо явах аргагүй болох эцсийн мөч хүртэл зүтгэж байлаа. Галгүй, идэш уушгүй болсон нэгэн нь осгох нь алхам бүрт. Шөнө нойрондоо хэт автах юм бол үүрээр хэзээ ч дахин сэрэхээргүй болно. Энэ бол хэлэхийн аргагүй аймшигт нүүдэл байлаа. Арайхийж хавар болж дулаарсан ч үлдсэн хүмүүсийг Туркай гол хүрэхээс хамаагүй өмнө дайснууд гүйцэж ирэв. Жижиг тулаанууд байнга ар араасаа цувран үргэлжилнэ. Сүүлдээ дайснууд хаанаас дайраад байгаа нь мэдэгдэхээ больж, учир замбараагаа алдмой.
Гол гатлах гэж буй Халимагууд бол үнэхээр дарлагдаж зовсон зугтагсад болж хувирсан байлаа. Урьд нь тэд баяр баясгалангаар дүүрэн, элбэг хангалуун амьдарч, тарга сайтай үхэр сүргээ бэлчээж, Монгол эрийн шүтээн болсон эмнэг сайн адуу морьдоо сургаж унадаг хийморлог ард түмэн байв. Аз жаргалтай, сайн явсан цагтаа тэд тэмээг голсхийж, нэг их тоодоггүй байлаа. Гэвч зугтаж явахад нь голсон тэмээ голд орж, тэдний ганц найдвар нь болов. Ясандаа тултал турж эцсэн ч хэдэн тэмээ нь л нүүдлийн бэрхийг нугалж байлаа.
Хүүхэд, хөгшид нь үхэж, залуу эрчүүд олноороо тулаанд эрсдсэн тул нүүдлийн цуваа чимээ аниргүй, тун чиг дүнсгэр. Чимээгүй гунигийг дайсны зэрлэг довтолгоо л үе үе тасалдуулна. Анх гарсан хүмүүсийн гуравны нэг нь үгүй болжээ. Yлдсэн хүмүүс ясан дээр нөмөрсөн арьс болтлоо турж эцжээ. Дайснаас урьтсан мөч бүхнээ ашиглан, үлдсэн хэдэн маландаа шинэ ногоо идүүлж, хүн малгүй тэнхэрч авахыг хичээж байв.
Голын эрэг рүү дөхөх тусам тэднийг устгах тушаалтай дайснууд нь ч алхам бүрээр ойртсоор байсан тул алгуурлаж болохгүй байж. Голын гарамыг нүүдлийн цувааны сүүлч дөнгөж гатламагц тэртээ их талд аймшигтай тоос босч, тэнгэр харанхуйлав. Энэ бол Орос, Казак, Киргиз, Башкирийн их цэргийн морьдын тоос биз. Халимагууд өдийг хүртэл 3,000 илүү км замыг туулаад байв, гэвч Монголын хил хүртэл дахиад энэ хэрийн зам үлдээд байлаа.
Хүлээж байснаар хамгийн аймшигтай таамаглал үнэн болов. Орос цэргийн давших хурд хэтэрхий удаан байна гэж тэсэж ядсан Башкир, Киргизүүд урагш түрүүлэн гарч Халимагуудыг гүйцэж довтлов. Халимагийн хан эцсийн хүчээ шавхан байж, цэргээ засаж тосон байлдав. Долоо хоног өдөр шөнөгүй зууралдан, асар их цус асгаруулан тулалдсаны эцэст Киргизүүдийг ялж, Башкир, Казак тэргүүтнийг дутаалгав.
Гэвч дайснууд нь дахиж хүчээ зузаатгаад эргэж дайрах нь дэндүү тодорхой. Ядарч туйлдсан Халимагуудын ихэнхи нь бууж өгөхөд бэлэн байлаа. Зугтах санааг гаргаж, бүгдийг удирдсан Уваши Хунтайж бүх хариуцлагыг өөр дээрээ хүлээж, Цагаан Хаанд очоод шийтгүүлье харин ард түмнийг минь битгий алаач гэж гуйя. Халимагийн баатарлаг гавьяаг тоочвол хатан хаан Екатерина өршөөх нь гарцаагүй гэв. Гэвч Цэвэгдорж энэ хүртэл зугтлаа, үр дүнг нь үзье, эцсээ хүртэл тэмцье гэж ятгав. Тэр дороо аймгуудын ахлагч нарын хурилдаан болов. Ноён бүр үгээ хэлэв. Цөхөрч туйлдсан тэд зовлон зүдүүрээ мартан байж Монгол хурилдаан хийх ёс жаягаа гүйцэтгэв. Зөвлөлдсөний эцэст : Хэдий Оросын хатан хаан өршөөж тун магадгүй гэлээ Башкирууд биднийг яавч зүгээр орхихгүй. Иймээс цааш зугтья гэсэн санал давамгайлав.
Энэ шийдвэрээ гаргамагцаа асар хурдан хэрэгжүүлж эхлэв. Дорно зүгийг зорин үтэр түргэн хөдлөв. Тэдний өмнө их цөл дурайн угтаж байлаа. Аль хэдийн зун болсон тул тэнд халуу шатна гэж тоймгүй. Хэдхэн сарын өмнө хөлдөж үхэх аюулаас арайхийж мултарсан нүүдэлчдээс олонхи нь хэт халуунд амиа алдав. Морь малын тамир тасран унаж байв. Цангах, харангадах нь хамгийн аймшигтай, зовиуртай тарчилгаан болж, ойр орчим орших бүх худаг, шавар шалбааг, гол горхийг өлсөж ядарсан мянга мянган зугтагсад дусал ч үлдээлгүй шимж соров.
Халимагуудыг жаахан амсхийж болохуйц гайгүй газар хүрмэгц л Башкирууд улайран довтолж байлаа. Башкирууд тэднийг бүрэн бүсэлжээ. Халимаг эрчүүд зэр зэвсэг, сум зэрэг байдгаа бараад, бүх хутга сэлмээ хугартал тэмцсэний дараа дайснуудаа ноцон барьж хурц шүднүүдээ шигтгэн тас хазаж, тасар татаж явав.
Волга мөрний эрэг дээрээ баяр хөөртэй эхэлсэн нүүдлээс бүтэн найман сарын дараа буюу есдүгээр сарын дундуур Халимагууд Тэнгэр нууранд хүрч, Манж гүрний хил дээр ирэв. Нуурын эрэг дээр зүрх шимшрэм явдал болов. Их цөлийг арайхийж туулсан морь мал, хүмүүс бүгд хүйтэн ус руу ухаан жолоогүй дайрцгаав. Замдаа бие биенээ унаган дарав. Халимагуудыг усанд хүрэв үү үгүй юу Башкирууд араас нь дайран оров. Башкирууд энэ удаа цуснаас илүү усанд улангасан шунаж байв. Башкир дайчид хатаж омголтсон уруулаа усанд дүрж, цангаагаа гаргангуутаа сэлмээ шүүрэн уснаас дөнгөж цухуйх улаан залаат малгай бүхий толгойнуудыг тас цавчиж эхлэв. Алхам бүрт гардан тулаан өрнөж, Халимагууд нуурын гүн рүү шахагдаж эхлэв. өчнөөн их мөрөөсөл болсон усандаа олон хүн живж үхэв.
Золоор Манжийн хааны Монгол цэргүүд ойр байв. Тэд дайран ирж чөтгөр, шуламын Башкируудыг хиартал цохиж цөл рүү буцааж хөөлөө. Халимагууд ингэж аюулгүй байдалд оржээ. Манжийн хаан тэдэнд Идшийн голд нутаг зааж өгч суулгав.(Одоогийн Ховд аймгийн Булган сум) Нутгаа тэмцэж нүүсэн Халимаг түмнээс гуравны нэг хүрэхтэй, үгүйтэй нь л 6000 гаруй км урттай тамын аялалаас амьтай, голтой төдий тэсэж гарсан байлаа. 300000 Халимагуудаас 200000 аас илүү нь нүүдлийн замд үрэгдсэн гэсэн үг ээ.
Энэ аймшигт түүх бол талын зоригт нүүдэлчид эрх чөлөөнийхөө төлөө бүхэл бүтэн тивийг цусаараа хэмжиж, алд газар бүрт нь амь биеэрээн золиос төлж эх нутаг элгэн садан Монгол ахан дүүсээ гэсэн сэтгэлийн дэмээр хатуу бэрхийг давсан түүх юм.

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй
1921 оны цагаан сарын өмнө Нийслэл хүрээг эзэлж байсан хар хятадын 15000 цэрэг Брон Унгернээс зугтаад Хиагт хотод бүгээд байхад нь Монгол туургатны 10000 орчим хүнтэй нэгдсэн арми бут цохисон түүхтэй. Тухайн үед Халх Монголоос төдийлөн их цэрэг дайчилагдан оролцоож чадаагүй байдаг. Зэвсэг хэрэглэл сургуулилалт ахуйн байдлаас болж 500 орчим цэргүүд цугларсан тоо бий. Өвөрмонголын харчин, хорчин, өөлд, цахар олон тооны цэргүүд ирж байсан бөгөөд тэдний ихэнхи нь Богд хаант Монгол улсын үед 1913 оны Өвөрмонголыг хятадуудаас чөлөөлөх дайнд оролцож явсан туршлагатай цэргүүд байсан юм. Тухайн үедээ хятадын цэргүүдийг цагаан хэрэм давтал нь хөөсөн түүхтэй. Мөн түүнчлэн Хиагтыг чөлөөлөх тулаанд барга, буриад цэргүүд цөөнгүй байсан байна.
Тэдгээр цэргүүдийн ихэнхи нь цэргийн сургуульлалт сайтай байсан төдийгүй орос японы дайнд оролцож байсан байна.
Агын буриадаас 5000 цэрэг 3 ламтайгаар дэлхийн нэгдүгээр дайнд орж байсан нь том бэлтгэл сургуульлалт болсон байдаг. Орос японы дайнд Байгал нуурын буриадууд мөн их хэмжээгээр дайчилагдан оролцож байсан бөгөөд эдгээр цэргүүд ч мөн Хиагтыг чөлөөлөх тулаанд оролцсон байдаг.
Орос Японы дайнд оролцож байсан Буриадууд
Барга буриадын цэргийн хороо өөрийн гэсэн ийм сүлд дуутай байсан байна.
Сар шинийн өдөр
Самуун хятадуудыг дарсан
Нармай монголын цэргээ
Сэргэлэн олноо дагуулсан
Цэвээн түрүүн сүртэй
Цэцэн буугаа мөрөлсөн
Буриад монголчууд сүртэй
Хамаг цэргээ бишрүүлсэн
Хан баатар сүртэй
Хар хятадуудыг хороосон
Хайлаар баргууд хүчтэй
Цагын сайхныг авчирсан
Цагаан сарын өдрөө
Цаад хятадыг хөнөөсөн
Барга буриадын цэргээ
Зураг дээр Хиагтыг чөлөөлсөн Монгол туургатын цэргийн нэг хэсэг Харчин цэргийн цуваа харагдаж байна. Түүхийн номон дээр орос цэргүүд монгол дээл өмсөн тусалсан гэдэг нь худал зохиосон түүх юм. Цаг нь тулвал Монголчууд эвлэлдэн нэгдэж болдогын нэгэн жишээ нь энэ билээ.

Sonntag, 3. August 2008
Дунд сургуулиудын хоорондын Роботын Мини хөлбөмбөгийн тэмцээн
Тэмцээний зорилго нь 2030 гэхэд Робот хөлбөмбөгийн багийг дэлхийн хөлбөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд оруулах, уяан хатан удирдлагатай, өөрөө сэтгэдэг роботыг бүтээх юм байна.
Samstag, 2. August 2008
Abonnieren
Posts (Atom)